“Буян Өлзий Хур Транс” ХХК Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартыг амжилттай нэвтрүүлэв. 

Уул уурхайн бүтээгдэхүүн болон улс хоорондын эрдэс баялгийн тээвэрлэгч “Буян Өлзий Хур Транс” ХХК нь ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO45001 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлж ХБНГУ-ын TÜV NORD байгууллагын баталгаажуулалтад хамрагдан сертификатаа гардан авлаа. 

MARIS брэнд

2016 онд үүсгэн байгуулагдсан MARIS брэнд нь арьсыг экологид ээлтэй ургамлын идээлгийн технологиор боловсруулж төрөл бүрийн арьсан цүнх, жижиг эдлэлийг СЭТГЭЛЭЭ ШИНГЭЭЖ УРЛАДАГ үндэсний үйлдвэрлэгч компани билээ. 2021 онд ЕСБХБанкны ЖДБ-ийг дэмжих зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн хүрээнд “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор арьс ширний үйлдвэрийн чанарын менежментийн системийг сайжруулах” багц төсөлд оролцсон бөгөөд Эконэйшнл ХХК нь уг төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн юм. МАРИС ТРЕЙД ХХК нь 2022 оны 4 сарын 13 -14-ний өдрүүдэд дэлхийд нэр хүндтэй, ХБНГУ-ын баталгаажуулалтын DQS Holding GmbH байгууллагаас хийж гүйцэтгэсэн ISO9001:2015 Чанарын менежментийн стандартын аудитад амжилттай оролцлоо. Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага болохын хувьд ISO9001:2015 Чанарын менежментийн стандартын хэрэгжилтийг хангаж тогтолцоогоо амжилттай хэрэгжүүлсэн МАРИС ТРЕЙД ХХК-ийн хамт олонд баяр хүргэе!

Зөвлөх, экспертүүдийг хамтран ажиллахыг урьж байна

”Эконэйшнл” ХХК нь менежментийн чиглэлээр төрөл бүрийн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон жилийн арвин туршлагатай компани юм. Манай үйл ажиллагаа өргөжиж байгаа тул туршлагатай зөвлөх, экспертүүдийг дараах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна. Үүнд: • Компанийн засаглал, • Процессын шинжилгээ, • Төслийн удирдлага, • Санхүү, • Нийгэм, • Хүний нөөцийн удирдлага, • Менежментийн тогтолцоо (ISO9001, ISO14001, ISO45001, ISO22000, ISO27001, ISO50001, НАССР, GHP, GMP,GAP) Та бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл өөрийн намтар (CV)-ийг munkhzul.p@econational.mn цахим хаягаар 2022 оны 3 сарын 31 дотор илгээгээрэй. Нэмэлт мэдээлэл авах, асууж тодруулах бол 99992073, 88104587 утсаар холбогдоно уу.

Мобиком Корпораци нь Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001

Дэлхийд нэр хүндтэй ХБНГУ-ын DQS байгууллагаас Мобиком Корпорацид ISO9001, ISO27001, ISO45001 стандартын батламж олголоо. Энэ нь тус компани бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, мэдээллийн аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдалдаа онцгой анхаарч, олон улсын түвшинд үйл ажиллагаагаа зохион байгуулж, хэрэгжүүлдэгийн баталгаа юм. Мөн түүнчлэн олон улсын баталгаажуулалтын нэгдсэн сүлжээ болох IQNet-ийн батламж давхар авснаар Мобикомын үйл ажиллагаа дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөх болж байна.

Scroll to Top