Нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн өргөө амаржих газрын чанарын менежментийн тогтолцоог сайжруулах, нийт ажилчдыг чадавхжуулах зорилгоор ISO9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны үндсэн сургалтыг зохион байгуулж ажиллаа.
ЭХЭМҮТ нь Эх барих эмэгтэйчүүдийн болон Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгуудад Олон улсын Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандарт нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, Эконэйшнл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Индра нар “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд сайн дурын үндсэндээр “Бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт сургалт үнэ төлбөргүй орлоо. Сургалтанд оролцсон ажил хэрэгч бүсгүйчүүддээ амжилт хүсье! #WBCMongolia