Манай харилцагчид



























Марис трейд ХХК
MARIS брэндийн түүхийг бүтээж яваа бидний нэг хэсэг болсон та бүхэнд баярлалаа. Цар Тахлын хүнд хэцүү үед бидэнд өгөх зөвлөгөө, сургалтаа тасралтгүй хийж бидний зөвлөгч байж ISO-9001 чанарын стандартын баримт бичиг боловсруулалт, нэвтрүүлэлт, хамгаалалт хийх бүхий л үйл ажиллагаанд хамтарч ажилласан ТА БҮХЭНД МАШ ИХ БАЯРЛАЛАА. Цаашдаа танай хамт олон Үндэсний Баялаг бүтээгч олон байгууллагын ISO-9001 стандартыг нэвтрүүлэхэд туслах гүүр болоорой.

“МИХАЧИ” ХХК
ISO9001:2015 системийг байгууллагад нэвтрүүлэх явцад бүх үйл ажиллагааг ажиглаж анхаарч засаж явах нь бидний дадал болсон нь хамгийн том дэвшил байлаа. Биднийг хөтөлж явсан 2 багшдаа талархаж байна.

“Еден” ХХК
Манай байгууллага нь Эконэйшнл зөвлөх үйлчилгээний компанитай 2018 оноос хойш хамтран ажиллаж байна. Тус байгууллага нь харилцагч нарынхаа онцлогт тохируулан оновчтой, үр дүнтэй зөвлөх үйлчилгээ, танхимын болон газар дээрх сургалтыг санал болгон баталгаажуулалтад орох хүртэлх үйлчилгээг үзүүлдэг. Бид зөвлөх үйлчилгээг авснаар ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэглэгч харилцагч, хамтран ажиллагсад болон оролцогч талуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэн ажлын гүйцэтгэлээ сайжруулан бодитой үр дүн гарган ажиллаж байна. Цаашид Эконэйшнлынхээ туршлагатай, мэргэжлийн баг хамт олонд ажлын өндөр амжилт хүсье

“Терра Экспресс” ХХК
Терра Экспресс ХХК нь Эконэйшнл зөвлөх үйлчилгээний компанитай 2018 оноос хамтран ажиллаж Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO14001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсын баталгаажуулалтаа амжилттай авлаа. Манай компани энэхүү стандартыг хэрэгжүүлснээр Байгаль орчны нөлөөллийг хянаж, удирдаж нийгэмд оруулж буй үнэ цэнээ өсгөж, үүрэг хариуцлагаа сайжруулж чадсан юм. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгч, богино хугацаанд үр дүнтэй хамтран ажилласан Эконэйшнл компанийн хамт олонд талархлаа илэрхийлье.

“Юнисервис Солюшн” ХХК
“Юнисервис Солюшн” компани хоол үйлдвэрлэл болон хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээг үзүүлдэг 20 жилийн туршлагатай салбартаа тэргүүлэгч байгууллага бөгөөд байгаль орчин, нийгэм, хүрээлэн буй орчиндоо хамгийн ээлтэй хэлбэрээр ажиллахыг зорьдог. “Дэлхийн жишигт хүрсэн катеринг, цэвэрлэгээ үйлчилгээг Монголд" хэмээх эрхэм зорилгын хүрээнд ХБНГУ-ын DQS компаниар үнэлгээ хийлгүүлж ISO9001:2015, ISO14001:2015, ISO45001:2018, ISO22000:2018 стандартуудыг нэвтрүүлсэн энэ чиглэлийн анхны байгууллага боллоо. Эдгээр стандартуудыг нэвтрүүлэн, баталгаажуулалтын гэрчилгээг авахад гүн туслалцаа үзүүлж, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Эконэйшнл ХХК-ийн хамт олонд компанийхаа 800 ажилтны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэр

М-Си-Эс Эстэйтс ХХК
Эконэйшнл ХХК нь ISO9001:2015 ба ISO41001:2018 стандартуудыг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг үзүүлсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн билээ. Эконэйшнл ХХК-ийн мэргэшсэн зөвлөх баг нь бүх үйл явцын туршид бидэнтэй хамт байж мэргэжлийн ёс зүй, өндөр хариуцлага, нарийн мэдлэг, арвин туршлагаа удаа дараа батлан харуулсан. Тэдний зохион байгуулсан сургалтууд нь ойлгомжтой төдийгүй сонирхолтой, практикт суурилсан байсан нь олон улсын нарийн төвөгтэй стандартуудыг манай байгууллагад нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд хялбар болгож өгсөн. Ялангуяа Др.Индрад тусгайлан талархал илэрхийлэхийг хүсэж байна. Мэргэжлийн өндөр мэдлэг, салбарын арвин туршлагатай болох нь анхнаасаа илэрхий байсан. Тэрээр байгууллагын онцлог, хэрэгцээг ойлгож, тохирсон зөвлөмж, оновчтой шийдлийг дэвшүүлдэг. Түүний баримталдаг арга барил нь зөвхөн сертификат авахад чиглэдэггүй бөгөөд тогтвортой менежмент, олон улсын стандарт, хэрэглэгчийн үйлчилгээний соёл, үр ашигтай бизнесийн үйл явцыг төлөвшүүлэх бодит мэдлэг, ур чадварыг бидэнд олгосон. Эконэйшнл ХХК-ийг онцгой болгодог зүйл бол тэдний бодит, урт хугацааны үр дүнд чиглэсэн арга барил гэж харж байна. Баталгаажуулалтын үйл явцын дараа ч тэд бидэнтэй үргэлж харилцаа холбоотой байж, байгууллагын маань тасралтгүй сайжруулалтад дэмжлэг үзүүлэхэд үргэлж бэлэн байсан. Бид чин сэтгэл, хичээл зүтгэл, дэмжлэгт нь гүнээ талархахын зэрэгцээ олон улсын стандартуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорьж буй байгууллага бүрт Эконэйшнл ХХК-д хандахыг чин сэтгэлээсээ зөвлөе.

Манай “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь “Эконэйшнл” зөвлөх үйлчилгээний компанитай хамтран ажиллаад 4 жил болж байна. Тус байгууллага нь эрүүл мэндийн салбарын онцлогт тохирсон зөвлөх үйлчилгээг үзүүлж, чадварлаг мэргэжилтнүүд зөвлөн туслах, чанартай сургалтыг танхимаар болон байгууллага дээр зохион байгуулсан. ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлснээр бид бүхний ажил болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд чанарын ахиц гарсан төдийгүй иргэдийн сэтгэл ханамж өндөр байгаад маш их талархаж байна. Хамт олонд нь ажлын улам их амжилт хүсье.

“Өү Жи Фамили” ХХК
“Өү Жи Фамили Холдинг” ХХК нь Дэлхийн 30 гаруй улс орнуудын нэр хүндтэй үйлдвэрлэгч нараас эрүүл, баталгаатай, чанартай хүнсний бараа бүтээгдэхүүн импортлон тогтвортойгоор нийлүүлж байна.Үйл ажиллагаагаа улам бүр системтэй, тогтолцоотой хөгжүүлэхэд ISO9001;2015 чанарын удирдлагын тогтолцоо шаардлагатай байсан тул “Эконэйшнл” ХХК-тай хамтран ажиллаж энэхүү стандартыг үйл ажиллагаандаа 2023 онд нэвтрүүлсэн. Мөн жил бүр баталгаажилтын аудитаа хийлгэн итгэл төгс хамтран ажиллаж байна. ISO9001 чанарын удирдлагын тогтолцоог төлөвшүүлснээр бид эрсдэлээ бүрэн удирдаж, ажил бүрийн үйл явцаа стандартчилан, илүү хурдтай, оновчтой шийдвэрүүдийг гаргаж, зах зээл дээр найдвартай, итгэлтэй байр сууриа бэхжүүлэн, бизнесийнхээ оролцогч талуудын хэрэгцээ хүлээлтүүдийг ойлгож, тэдгээрийн сэтгэл ханамжийг дээшлүүлэн, үр ашигтай, хамтын ажиллагааг нэмэгдүүллээ. Энэхүү стандартыг нэвтрүүлэхэд гүн туслалцаа үзүүлж, мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжин тусалж, чиглүүлсэн “Эконэйшнл” ХХК-ийн хамт олондоо гүн талархал илэрхийлье.

ЧПМ ХХК
EcoNational team-г бид зөвлөх үйлчилгээний түншээр сонгосондоо баярладаг. EcoNational манай ажлын онцлогийг ойлгож, асуудлыг дан ганц стандартын үүднээс бус бодит хөгжил дэвшилд хүргэх зорилгоор зөвлөж, нийт баг хамт олныг хөгжүүлэхэд бодитоор тусалсан. Төслийн дараа ч холбоотой байж, жинхэнэ түнш, зөвлөх гэдгээ харуулсаар ирсэнд бид талархдаг.

“Хайдродизайн прожект” ХХК
“Хайдродизайн прожект” ХХК нь 2011 оноос эхлэн инженерийн дэд бүтцийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж, эх орны хөгжил, бүтээн байгуулалтад мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагаараа бодитой хувь нэмэр оруулж ирсэн. Манай компани үйл ажиллагааны чанар, үр ашиг, хариуцлагыг дээшлүүлэх, дотоод удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог удирдлага, ажилтнуудын идэвхтэй оролцоо, хамтын хүчин чармайлтаар амжилттай нэвтрүүлснээр үйл ажиллагааны процессууд тодорхой, хяналттай болж, эрсдэлийг бууруулах, тасралтгүй сайжруулалтыг хэрэгжүүлэх бодит боломж бүрдсэн. Энэхүү ажлын хүрээнд Олон улсын ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлэх сургалтыг зохион, баталгаажуулах үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, бодитой дэмжлэг, зөв чиглэл, арга зүйгээр ханган, үр дүнтэй хамтран ажилласан Эконэйшнл ХХК-ийн хамт олонд манай компанийн зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“Түмэн Шувуут” ХК
Манай байгууллагад Нэгдсэн менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлэхэд мэргэжлийн, өндөр түвшний зөвлөх үйлчилгээ үзүүлсэн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье."Эконэйшнл" ХХК-ийн мэргэжлийн зөвлөхүүд нь стандартын шаардлагыг бодит үйл ажиллагаатай уялдуулан, ойлгомжтой, хэрэгжихүйц байдлаар зөвлөж, бичиг баримт боловсруулах, сургалт зохион байгуулах, дотоод аудит хийх зэрэг бүх үе шатанд идэвхтэй, хариуцлагатай хамтран ажилласан нь бидний ажлын чанар, удирдлагын тогтолцоог сайжруулахад бодит үр дүн авчирсан. Биднийг дэмжин хамтран ажиллаж, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн та бүхний цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье.

“Буян өлзий хур транс” ХХК
“Буян өлзий хур транс” ХХК нь 2010 оноос хойш Улс хоорондын байнгын ачаа тээврийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь нүүрс тээврийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахад бусдадаа манлайлал үзүүлэх, аюулгүй ажлын байрыг эрхэмлэх зорилгоор Нэгдсэн менежментийн тогтолцоо буюу ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны гурван стандартыг зэрэг нэвтрүүлэх төслийг 2024 оны 12 дугаар сард эхлээд 2025 оны 08 дугаар сард дуусах төлөвлөгөөтэйгөөр “Эконэйшнл” ХХК-ийн зөвлөх үйлчилгээний хүрээнд төлөвлөсөн хугацаандаа нэвтрүүлж, Германы TÜV NORD олон улсын баталгаажуулалтын байгууллагын аудитад амжилттай оролцож олон улсын гурван стандартын сертификатаа гардан авлаа. Авто тээврийн салбарын 100 жил, компанийн үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд хамт олондоо буюу өөрсдөдөө, харилцагч үйлчлүүлэгчдэдээ чанар, аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй шийдлээр үйл ажиллагаа явуулах амлалт, баталгааг гэрчилгээжүүлэн, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэндээ маш их баяртай байна. Энэхүү амжилт нь зөвлөх компанийн маань тээврийн салбарт ажилласан арвин туршлага, зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, цаг баримтлах зан чанар, гаднаа хатуу ч дотроо зөөлөн, бидэнд илүү ихийг мэдүүлэх гэсэн чин сэтгэл нь бэлэнчлэх сэтгэлгээнээс илүүтэй биднээр өөрсдөөр хийлгэх, туршлага суулгах, багаар ажиллахад сургаж, нөгөөтээгүүр тэдний Герман боловсролын суурь нь бидэнд ажлаа төлөвлөх, цаг баримтлах, нөөцийг зөв хуваарилах зэрэг нэмэлт чадваруудыг суулган, нэг сумаар олон туулай буудаж, удирдах ажилтнууд болоод баг хамт олноороо хөгжиж, дэвшсэн онцгой жил байсан ба биднийг чиглүүлж, мэдлэг, ур чадвараа харамгүй хуваалцсан “Эконэйшнл” ХХК-ийн зөвлөх багтаа маш их баярлаж, талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Та бүхний Монголын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх үйлсэд тань улам их амжилт хүсье.
