Баталгаажуулалт

Олон улсад нэр хүнд бүхий баталгаажуулалтын байгууллагаас батламж авснаар тухайн байгууллагын нэр хүн өсөх төдийгүй гаднын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлоход маш том дэмжлэг болдог. Тиймээс бид өөрсдийн үйлчлүүлэгчдэдээ хамгийн шилдэг, хамгийн нэр хүнд бүхий баталгаажуулалтын олон улсын байгууллагыг санал болгодог.

DQS GmbH нь 1985 онд байгуулагдсан, ХБНГУ-ын ууган баталгаажуулалтын байгууллага юм. DQS групп нь DakkS, ANAB, UKAS, VDAQMC, UNIFE зэрэг байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 100 гаруй төрлийн стандартаар баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг. Төв оффис нь ХБНГУ-ын Франкфурт хотод байрладаг, дэлхийн 60 гаруй улсад 85 салбартай бөгөөд нийт 2500 аудитор, экспертүүдтэй. Монгол улсад 2018 оноос үйл ажиллагаа явуулж эхэлснээр Мобиком, Юнисервис солюшн, Терра экспресс, ЭХЭМҮТ зэрэг төрөл бүрийн салбарын байгууллагууд DQS-ээс ISO стандартын батламжаа гардаж авсан.

Мөн бид Монголынхоо байгууллагуудад IQNet-ийн батламжийг авч олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгож байна. IQNet бол хамгийн том олон улсын баталгаажуулалтын холбоо бөгөөд 1990 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш, дэлхийд тэргүүлэгч баталгаажуулалтын байгууллагуудын хамгийн том нэгдэл болжээ. DQS-ээс батламж авсан байгууллагад IQNet-ийн батламжийг давхар олгодог давуу талтай юм. IQNet-ийн гишүүд нь тухайн улсдаа нэр хүндтэй баталгаажуулалтын байгууллагууд байдаг. Нэг гишүүн байгууллагаас олгосон батламжийг IQNet холбооны бусад харилцан хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл IQNetийн батламж нь 40 гаруй улсад хөрвөх чадвартай гэсэн үг. IQNet-ийн сертификат авсан байгууллагуудыг дэлхийн хамгийн том удирдлагын тогтолцооны сертификатын бүртгэл болох IQNet мэдээллийн санд бүртгэдэг бөгөөд IQNet вэб сайтаар дамжуулан уг мэдээллийн санд хандах боломжтой.

Agfo cert нь 15 жилийн түүхтэй, Турк улсын баталгаажуулалтын байгууллага юм. Agfo cert хөдөө аж ахуйн салбарын баталгаажуулалтаар арвин туршлагатай бөгөөд Монголд анх удаа 2020 онд GlobalG.A.P стандартын баталгаажуулалтын аудитыг Увс хүнс ХК, Хархорин ХК дээр хийж гүйцэтгэн сертификат олгосон.

ХБНГУ-ын Ханновер хотноо төвтэй TÜV Nord Групп нь 1869 онд байгуулагдсан, 150 гаруй жилийн түүхтэй, олон улсад нэр хүнд бүхий техникийн үйлчилгээний байгууллага бөгөөд ISO стандартын баталгаажуулалтаас гадна техник үзлэг шалгалт, инженерчлэл болон сургалтын үйлчилгээг өдгөө дэлхийн 100 гаруй улсад 15,000 гаруй ажилтантайгаар үзүүлж байна. Манай улсад “Өү Жи Фамили Холдинг” ХХК, “МСМ” Групп, Мал эмнэлгийн дундын хоршоо, “Буян Өлзий Хур Транс” ХХК, “Оршил Констракшн” ХХК, “Степ Голд ХХК”, “Ачит Ихт” ХХК, “Хайдродизайн прожект” ХХК, Нислэгийн цаг уурын төв зэрэг олон байгууллагууд TÜV Nord байгууллагын баталгаажуулалтыг амжилттай хамгаалж ISO стандартын сертификатуудаа гардан авсан.

Scroll to Top