• contact@econational.mn
  • +(976) 99992073, 88104587

Бидний итгэл үнэмшил​

Өнөөдрөөс илүү сайхан ирээдүйг бий болгох нь бидний зорилго юм. Бид эдийн засгийн хөгжил тогтвортой, ард нийтээрээ сэтгэл хангалуун, нийгмийн давхаргын ялгаралгүй, шударга нийгмийг бүтээх нь сайн сайхан ертөнцийг бий болгох тулгуур хүч юм гэж итгэдэг. Бидний үзүүлж буй үйлчилгээ, бусдад түгээж буй мэдлэг, бий болгож буй ур чадвар нь  нийгмийн хөгжилд эергээр нөлөөлж, байгууллага, аж ахуйн нэгжүүд, цаашлаад айл өрх хөгжин дэвшихэд хувь нэмрээ оруулахад баяртай байдаг. Бид зөвлөх үйлчилгээ, сургалт, хяналт, баталгаажуулалт гэсэн үндсэн 4 үйл ажиллагааны хүрээнд үйлчлүүлэгчдэдээ шинэ боломжийг олж харах, ашиглах, тогтвортой хөгжлийг бий болгоход нь дэмжлэг үзүүлдэг. Бид үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахад байнга анхаарч хүмүүстээ хөрөнгө оруулалт хийж, технологийн инновацыг нэвтрүүлж ажилладаг. Бид үйлчлүүлэгчидтэйгээ хамтран өөрсдийн мэдлэг, ур чадвар, туршлагаа ашиглан эерэг өөрчлөлт бий болгож буйдаа бахархалтай байдаг.

Эконэйшнл ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Др. Т.Индра

Бизнесийн ёс зүй​

Бидний давуу тал​

Манай үйл ажиллагаа

Бид үйлчилгээгээ Монгол улсын өнцөг булан бүрт хүрээмжтэй байлгахыг хичээдэг. 2014 оноос хойш Улаанбаатар хот, 21 аймгийн нийт 650 орчим байгууллага, аж ахуйн нэгж, старт-аппуудад зөвлөх үйлчилгээ, сургалт хийсэн. Манай хамт олон цаашдаа улам ихийг хийж бүтээхийг хичээн ажиллаж байна.