Дэлхийд нэр хүндтэй ХБНГУ-ын DQS байгууллагаас Мобиком Корпорацид ISO9001:2015, ISO27001:2022, ISO4500:2018 стандартын батламж олголоо. Энэ нь тус компани бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, мэдээллийн аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдалдаа онцгой анхаарч, олон улсын түвшинд үйл ажиллагаагаа зохион байгуулж, хэрэгжүүлдгийн баталгаа юм. Мөн түүнчлэн олон улсын баталгаажуулалтын нэгдсэн сүлжээ болох IQNet-ийн батламж давхар авснаар Мобикомын үйл ажиллагаа дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөх юм.



