• contact@econational.mn
  • +(976) 99992073, 88104587

Орчин үед улс төр, нийгэм эдийн, засаг, технологийн орчин хурдацтайгаар өөрчлөгдөхийн зэрэгцээ, урьдчилан таамаглах боломжгүй тодорхой бус нөхцөл байдал үүссэнээс байгууллага хоорондын өрсөлдөөн улам эрчимжиж байна. Энэхүү  ширүүн өрсөлдөөн дунд хэн сайн менежмент хэрэгжүүлж, шинэ нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, дасан зохицон, үйл ажиллагаагаа байнга сайжруулж чадсан нь зах зээл дээр давуу тал олж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжоо бий болгох нь ойлгомжтой. Бид олон улсад нэвтэрсэн, үр дүн нь туршлагаар баталгаажсан менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд мэргэжлийн тусламж дэмжлэг үзүүлэн хамтарч ажилладаг. Ингэхдээ байгууллага бүрийн  онцлогт тохирсон, үр дүнтэй менежментийн тогтолцоог бий болгоход анхаарч туслан, зөвлөдөг бөгөөд бидэнтэй хамтран ажилласнаар  танай байгууллагын үнэ цэн улам нэмэгдэж, урт хугацаанд тогтвортой амжилт үзүүлэх боломжоо бүрдүүлэх болно.

ISO Стандарт

Зохистой дадлын стандарт GAP, GMP

Процесс анализ

Гүйцэтгэлийн анализ

Эрсдэлийн үнэлгээ

Баталгаажуулалт

Tа бүхэнд дараах цогц үйлчилгээг санал болгож байна.

“Эконэйшнл” компанийн хамт олон 2014 оноос хойш 130 гаруй байгууллагад менежментийн тогтолцооны сургалт, зөвлөгөө өгсөн. ААН, байгууллагууд чадавхижин, урагшилж дэвшихэд дэмжлэг үзүүлэх замаар улс эх орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж буйдаа бид бахархалтай байдаг. Тухайн байгууллагын онцлогт таарсан, оновчтой, үр дүнтэй, өгөөжтэй байдлаар зөвлөх үйлчилгээг үзүүлэн менежментийн тогтолцоог нь сайжруулахад өөрсдийн мэдлэг, туршлага, ур чадвараараа хувь нэмэр оруулах нь бидний зорилго юм.

Менежментийн тогтолцооны ISO стандарт​

Олон улсын стандарчлалын байгууллага (ISO) менежментийн тогтолцооны ISO стандартуудыг боловсруулан баталдаг. Маш олон төрлийн менежментийн тогтолцооны олон стандартууд байдаг бөгөөд тэдгээрээс ISO9001, ISO14001, ISO45001 стандартыг байгууллагын тогтвортой хөгжлийн суурь стандарт гэж үзэн үйл ажиллагаандаа түгээмэл нэвтрүүлж, хэрэгжүүлдэг.

12

ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны стандарт нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад төвлөрч, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх арга замыг заасан байдаг. Процесст суурилсан хандлагыг нэвтрүүлснээр байгууллага доторх үйл явц хоорондын уялдаа холбоо сайжирч, нөөцийн хуваарилалт зохистой болдог. Түүнчлэн харилцагчдын итгэл нэмэгдэж, байгууллагын нэр хүнд өснө.

pages-1215318085 (2)

ISO14001 стандарт нь байгаль орчинд хариуцлагатай үйл ажиллагаа явуулснаар байгууллагадаа төдийгүй нийгэмд үнэ цэнийг бий болгохыг зорьж буй байгууллагад зориулагдсан. Уг стандарт нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, бууруулах, байгалийн нөөцийг ариг гамтай хэрэглэх, орчны бохирдол, хог хаягдлыг аль болох бага байхаар үйл ажиллагаагаа төлөвлөхөд дэмжлэг үзүүлдэг. Мөн санхүүгийн болон үйл ажиллагааны давуу талууд бий болно.

11

Эрдэнэт хүний амь юугаар ч сольшгүй үнэтэй билээ. Тиймээс байгууллага бүр өөрийн ажилтан, ажиллагсад, зочид болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хөдөлмөрийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. ISO45001 стандартыг нэвтрүүлсэнээр үйлдвэрийн осол, гэмтэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй, эрүүл ажлын байрыг бий болгоно.

15

Хүн амын эрүүл мэндийн асуудал хүнсний аюулгүй байдал гэсэн ойлголттой салшгүй холбоотой бөгөөд ISO22000 стандартыг хүнсний үйлдвэрлэл эрхлэгч бүр үйл ажиллагаандаа хэрэгжүүлбэл зохистой. Ингэснээр хүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, тухайн хүнс үйлвэрлэгч байгууллагын нэр хүнд өсч, ашиг орлого нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.

Good practice буюу зохистой дадлын стандарт

Зохистой дадлын стандарт нь менежментийн тогтолцооны стандартын урьтал нөхцөл буюу анхан шатны шаардлагуудыг тодорхойлсон байдаг. Байгууллага үйл ажиллагаагаа сайжруулах, чянарын хяналтын тогтолцоог бүрдүүлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд зохистой дадлыг өдөр тутмын ажилдаа хэвшүүлсэн байх ёстой. Бизнесийн салбар бүрт зохистой дадлын стандарт байдаг бөгөөд заримаас нь дурдвал хөдөө аж ахуйн зохистой дадал (GAP), үйлдвэрлэлийн зохистой дадал(GMP), эрүүл ахуйн зохистой дадал (GHP), худалдааны зохистой дадал гэх мэт (GRP) түгээмэл стандартууд бий.

lans-globalgap-certificate

“Хөдөө аж ахуйн зохистой дадал” гэж мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд тэдгээрийн аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүх нөхцөл, үйл ажиллагааг хэлнэ. Монгол Улсын Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлнэ гэж заасан.

image_2022-06-07_15-53-42

"Үйлдвэрлэлийн зохистой дадал" нь түүхий эдээс эхлэн хэрэглэгч хүртэлх бүхий л үе шатанд бүтээгдэхүүний чанарыг бүрэн хангах, зохицуулах, хэрэгжүүлэх тухай шинжлэх ухааны үндэслэлтэй, зүй зохистой, дэс дараалалтай тогтолцоо юм. Монгол Улсын Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлд  хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шатанд үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлнэ гэж заасан байдаг.

Зохистой дадлын зарчмууд