• contact@econational.mn
  • +(976) 99992073, 88104587

Олон улсад нэр хүнд бүхий баталгаажуулалтын байгууллагаас батламж авснаар тухайн байгууллагын нэр хүн өсөх төдийгүй гадны зах зээлд бүтээгдэхүүнээ экспорлоход маш  том дэмжлэг болдог. Тиймээс бид өөрсдийн үйлчлүүлэгчиддээ хамгийн шилдэг, хамгийн нэр хүнд бүхий баталгаажуулалтын олон улсын байгууллагыг санал болгодог.

DQS GmbH нь 1985 онд байгуулагдсан, ХБНГУ-ын ууган баталгаажуулалтын байгууллага юм. DQS групп нь DakkS, ANAB, UKAS, VDA QMC, UNIFE зэрэг байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 100 гаруй төрлийн стандартаар баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг. Төв оффис нь ХБНГУ-ын Франкфурт хотод байрладаг, дэлхийн 60 гаруй улсад 85 салбартай бөгөөд нийт 2500 аудитор, экспертүүдтэй. Монгол улсад 2018 оноос үйл ажиллагаа явуулж эхэлснээр Мобиком, Юнисервис солюшн, Терра экспресс, ЭХЭМҮТ зэрэг төрөл бүрийн салбарын байгууллагууд DQS-ээс ISO стандартын батламжаа гардаж авсан.

Мөн бид Монголынхоо байгууллагуудад IQNet-ийн батламжийг авч олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгож байна. IQNet бол хамгийн том олон улсын баталгаажуулалтын холбоо бөгөөд 1990 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш, дэлхийд тэргүүлэгч баталгаажуулалтын байгууллагуудын хамгийн том нэгдэл болжээ. DQS-ээс батламж авсан байгууллагад IQNet-ийн батламжийг давхар олгодог давуу талтай юм. IQNet-ийн гишүүд нь тухайн улсдаа нэр хүндтэй баталгаажуулалтын байгууллагууд байдаг. Нэг гишүүн байгууллагаас олгосон батламжийг IQNet холбооны бусад харилцан хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл IQNet-ийн батламж нь 40 гаруй улсад хөрвөх чадвартай гэсэн үг. IQNet-ийн сертификат авсан байгууллагуудыг дэлхийн хамгийн том удирдлагын тогтолцооны сертификатын бүртгэл болох IQNet мэдээллийн санд бүртгэдэг бөгөөд IQNet вэб сайтаар дамжуулан уг санд хандах боломжтой.

Agfo cert нь 15 жилийн түүхтэй, Турк улсын баталгаажуулалтын байгууллага юм. Agfo cert хөдөө аж ахуйн салбарын баталгаажуулалтаар арвин туршлагатай бөгөөд Монголд анх удаа 2020 онд GlobalG.A.P стандартын баталгаажуулалтын аудитыг Увс хүнс ХК, Хар хорин ХК хийж, сертификат олгосон.