Байгаль орчны аудит

Байгаль орчны аудит хийлгэх хэрэгцээ шаардлага

Хууль эрх зүй

2012 онд шинэчлэн батлагдсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд “байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл,үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь хоёр жил тутам байгаль орчны аудит хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргууланхэрэгжүүлэх бөгөөд зөвлөмжид заасан хугацаанд тайлангаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ” гэж заасан. Бид байгальорчны аудитыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийнА-809 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны аудит хийх аргачлал”, “Эконэйшнл” ХХК-ийн “Байгаль орчны аудит хийх, хөтөлбөрболовсруулах аргачлал”, MNS:ISO19011:2003 “Чанарын болон байгаль орчны удирдлага /менежмент/-ын тогтолцоонд аудит явуулах”стандартын дагуу хийж гүйцэтгэдэг.

Байгалийн нөөц, баялгийг ашигладаг төслүүд байгаль орчинд нөлөөлөхүйц томоохон осол, зөрчил гарсан тохиолдолд түүнийг залруулах,арилгахад ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацааг зарцуулах болдог. Ноцтой тохиолдолд торгууль төлөх, үйл ажиллагаа зогсох, эрхцуцлагдах, тэр бүү хэл дампуурах эрсдэлтэй. Тиймээс байгаль орчны аудит хийлгэснээр байгаль орчинд нөлөөлөхүйц осол гарах, эдийнзасгийн хохирол учрахаас урьдчилан сэргийлэх мөн байгаль орчны мэргэжлийн зөвлөгөө тусламж авч болзошгүй эрсдлийг бууруулах ачхолбогдолтой. “Эконэйшнл” ХХК нь байгаль орчны аудитыг эрсдэлд суурилсан хандлага дээр тулгуурлан хийдэг. Өөрөөр хэлбэл үл тохиролгарч болох хамгийн өндөр эрсдэлтэй үйл ажиллагаанд илүү анхаарал хандуулж, түүний улмаас байгаль орчин, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийн үнэлгээг хийдэг. Ингэснээр үйлчлүүлэгч байгууллага өөрийн үйл ажиллагаа нь байгаль орчны холбогдох хууль тогтоомж, стандартад хэр нийцэж байгаагаа мэдэх төдийгүй байгаль орчинтой холбоотой ямарваа асуудал үүсэх эрсдэл хэр өндөр буйгаа үнэлснээр болзошгүй эрсдэлийг арилгах, бууруулах боломж бүрдэнэ.

Аливаа байгууллага хуулийн дагуу хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй, сөрөг нөлөөлөл багатай үйл ажиллагаа явуулдаг болохоо батланхаруулах хүсэлтэй байдаг. Үүний тулд тусгай зөвшөөрөл бүхий хөндлөн байгууллагаар аудит хийлгэн дүгнэлт гаргуулснаар баталгаажуулдаг.Манай аудитын баг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, арвин туршлага бүхий, ёс зүйтэй аудиторуудаас бүрдсэн. Бид хараат бус, мэргэжлийнөндөр түвшинд танай үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийж, нотолгоонд суурилсан, үнэн бодит дүгнэлт гаргаж өгөх болно.

Байгууллагууд байгаль орчны үйл ажиллагаагаа үр дүнтэй байгаа эсэхийг мэргэжлийн, хөндлөнгийн багаар хянуулж, үнэлгээ хийлгэх,
цаашдаа үйл ажиллагаа хэрхэн сайжруулах тухай зөвлөгөө авах шаардлагатай байдаг. Бид аудит хийхдээ олон төрлийн, батлагдсан арга зүйг
ашиглан, танай байгууллагын байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа хэр үр дүнтэй, хуулийн шаардлагад хэрхэн нийцсэн байгаад
хөндлөнгийн хяналт хийж, хараат бус үнэлгээ өгнө. Мөн энэхүү үнэлгээнд тулгуурлан цаашдаа үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар
мэргэжлийн, үнэ цэнтэй зөвлөгөө авах боломжтой.

Байгаль орчны аудит хийхдээ баримтлах зарчим

Байгаль орчны аудит хийсэн төслүүд

Scroll to Top