Бидний итгэл үнэмшил
Өнөөдрөөс илүү сайхан ирээдүйг бий болгох нь бидний зорилго юм. Бид эдийн засгийн хөгжил тогтвортой, ард нийтээрээ сэтгэл хангалуун, нийгмийн давхаргын ялгаралгүй, шударга нийгмийг бүтээх нь сайн сайхан ертөнцийг бий болгох тулгуур хүч юм гэж итгэдэг. Бидний үзүүлж буй үйлчилгээ, бусдад түгээж буй мэдлэг, бий болгож буй ур чадвар нь нийгмийн хөгжилд эергээр нөлөөлж, байгууллага, аж ахуйн нэгжүүд, цаашлаад айл өрх хөгжин дэвшихэд хувь нэмрээ оруулахад баяртай байдаг. Бид зөвлөх үйлчилгээ, сургалт, хяналт, баталгаажуулалт гэсэн үндсэн 4 үйл ажиллагааны хүрээнд үйлчлүүлэгчдэдээ шинэ боломжийг олж харах, ашиглах, тогтвортой хөгжлийг бий болгоход нь дэмжлэг үзүүлдэг. Бид үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахад байнга анхаарч хүмүүстээ хөрөнгө оруулалт хийж, технологийн инновацыг нэвтрүүлж ажилладаг. Бид үйлчлүүлэгчидтэйгээ хамтран өөрсдийн мэдлэг, ур чадвар, туршлагаа ашиглан эерэг өөрчлөлт бий болгож буйдаа бахархалтай байдаг.
Эконэйшнл ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Др. Т.Индра
Бизнесийн ёс зүй
- Бид хууль тогтоомжийг сахин, мөрдөж ажиллана.
- Бид зөв зүйлийг зөв арга замаар хийж, хэлсэн үгэндээ эзэн байж, үүрэг хариуцлагаас зайлсхийлгүй, итгэл найдвар хүлээж ажиллана.
- Бид зах зээлийн шударга өрсөлдөөний зарчмыг баримталдаг. Бид өрсөлдөгчдөө хүндэтгэн, нэг салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа “хамтрагчид” гэж ойлгодог.
- Бид үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг чандлан хадгална.
- Бид ажилтан, түнш, хэрэглэгчтэйгээ харилцахдаа үнэнч шударга зарчмыг эрхэмлэнэ.
- Бид шинийг санаачилж, аливааг сайжруулах боломжийг цаг ямагт эрэлхийлнэ. Бид шинэ санаа, бүтээлч хандлагыг хөхүүлэн дэмжинэ.
Бидний давуу тал
- Төрөл бүрийн салбарт ажилласан арвин туршлагатай мэргэжлийн баг ажиллана.
- Үйлчлүүлэгч байгууллагын онцлогт таарсан оновчтой, үр дүнтэй зөвлөгөө өгнө.
- Онол, практикийг хослуулан сургалтын сонирхолтой арга барилыг ашиглан танай байгууллагад хэрэгтэй мэдлэгийг олгоно.
- Баталгаажуулалтын сертификат авах хүртэлх цогц үйлчилгээ үзүүлнэ.
- Баталгаажуулалтыг ХБНГУ-ын анхны баталгаажуулалтын байгууллага болох DQS Holding GmbH гүйцэтгэнэ.
Манай үйл ажиллагаа
Бид үйлчилгээгээ Монгол улсын өнцөг булан бүрт хүрээмжтэй байлгахыг хичээдэг. 2014 оноос хойш Улаанбаатар хот, 21 аймгийн нийт 650 орчим байгууллага, аж ахуйн нэгж, старт-аппуудад зөвлөх үйлчилгээ, сургалт хийсэн. Манай хамт олон цаашдаа улам ихийг хийж бүтээхийг хичээн ажиллаж байна.