Баталгаажуулалт
Олон улсад нэр хүнд бүхий баталгаажуулалтын байгууллагаас батламж авснаар тухайн байгууллагын нэр хүн өсөх төдийгүй гадны зах зээлд бүтээгдэхүүнээ экспорлоход маш том дэмжлэг болдог. Тиймээс бид өөрсдийн үйлчлүүлэгчиддээ хамгийн шилдэг, хамгийн нэр хүнд бүхий баталгаажуулалтын олон улсын байгууллагыг санал болгодог.

DQS GmbH нь 1985 онд байгуулагдсан, ХБНГУ-ын ууган баталгаажуулалтын байгууллага юм. DQS групп нь DakkS, ANAB, UKAS, VDAQMC, UNIFE зэрэг байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 100 гаруй төрлийн стандартаар баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг. Төв оффис нь ХБНГУ-ын Франкфурт хотод байрладаг, дэлхийн 60 гаруй улсад 85 салбартай бөгөөд нийт 2500 аудитор, экспертүүдтэй. Монгол улсад 2018 оноос үйл ажиллагаа явуулж эхэлснээр Мобиком, Юнисервис солюшн, Терра экспресс, ЭХЭМҮТ зэрэг төрөл бүрийн салбарын байгууллагууд DQS-ээс ISO стандартын батламжаа гардаж авсан.

Мөн бид Монголынхоо байгууллагуудад IQNet-ийн батламжийг авч олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгожбайна. IQNet бол хамгийн том олон улсын баталгаажуулалтын холбоо бөгөөд 1990 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш, дэлхийдтэргүүлэгч баталгаажуулалтын байгууллагуудын хамгийн том нэгдэл болжээ. DQS-ээс батламж авсан байгууллагад IQNet-ийнбатламжийг давхар олгодог давуу талтай юм. IQNet-ийн гишүүд нь тухайн улсдаа нэр хүндтэй баталгаажуулалтын байгууллагуудбайдаг. Нэг гишүүн байгууллагаас олгосон батламжийг IQNet холбооны бусад харилцан хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл IQNetийн батламж нь 40 гаруй улсад хөрвөх чадвартай гэсэн үг. IQNet-ийн сертификат авсан байгууллагуудыг дэлхийн хамгийн томудирдлагын тогтолцооны сертификатын бүртгэл болох IQNet мэдээллийн санд бүртгэдэг бөгөөд IQNet вэб сайтаар дамжуулан угсанд хандах боломжтой.

Agfo cert нь 15 жилийн түүхтэй, Турк улсын баталгаажуулалтын байгууллага юм. Agfo cert хөдөө аж ахуйн салбарынбаталгаажуулалтаар арвин туршлагатай бөгөөд Монголд анх удаа 2020 онд GlobalG.A.P стандартын баталгаажуулалтын аудитыгУвс хүнс ХК, Хар хорин ХК хийж, сертификат олгосон.
