Дэлхийд нэр хүндтэй ХБНГУ-ын DQS байгууллагаас Мобиком Корпорацид ISO9001, ISO27001, ISO45001 стандартын батламж олголоо. Энэ нь тус компани бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, мэдээллийн аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдалдаа онцгой анхаарч, олон улсын түвшинд үйл ажиллагаагаа зохион байгуулж, хэрэгжүүлдэгийн баталгаа юм. Мөн түүнчлэн олон улсын баталгаажуулалтын нэгдсэн сүлжээ болох IQNet-ийн батламж давхар авснаар Мобикомын үйл ажиллагаа дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөх болж байна.