MARIS brand
2016 онд үүсгэн байгуулагдсан MARIS брэнд нь арьсыг экологид ээлтэй ургамлын идээлгийн технологиор боловсруулж төрөл бүрийн арьсан цүнх, жижиг эдлэлийг СЭТГЭЛЭЭ ШИНГЭЭЖ УРЛАДАГ үндэсний үйлдвэрлэгч компани билээ. 2021 онд ЕСБХБанкны ЖДБ-ийг дэмжих зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн хүрээнд "Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор арьс ширний үйлдвэрийн чанарын менежментийн системийг сайжруулах" багц төсөлд оролцсон бөгөөд Эконэйшнл ХХК нь уг төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн юм. МАРИС ТРЕЙД ХХК нь 2022 оны 4 сарын 13 -14-ний өдрүүдэд дэлхийд нэр хүндтэй, ХБНГУ-ын баталгаажуулалтын DQS Holding GmbH байгууллагаас хийж гүйцэтгэсэн ISO9001:2015 Чанарын менежментийн стандартын аудитад амжилттай оролцлоо. Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага болохын хувьд ISO9001:2015 Чанарын менежментийн стандартын хэрэгжилтийг хангаж тогтолцоогоо амжилттай хэрэгжүүлсэн МАРИС ТРЕЙД ХХК-ийн хамт олонд баяр хүргэе!